A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ОРЛОГООС БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГИЙН /Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар

хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот

БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ОРЛОГООС БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1. Энэ хуулийн зорилт нь байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд хуваарилан зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг /цаашид "төлбөрийн орлогын хэсэг" гэх/ тогтооход оршино.

2 дугаар зүйл. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль1, Татварын Ерөнхий хууль,2 байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиуд, Төсвийн тухай хууль3, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтооомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Төлбөрийн орлогын хэсэг, түүний төрөл

Хэвлэх

3.1. Төлбөрийн орлогын хэсэгт төсвийн жилд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор хуваарилсан байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө багтана.

3.2. Төлбөрийн орлогын хэсгийг дор дурдсан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлнэ:

3.2.1. газрын төлбөрийн орлого;

3.2.2. ус, рашаан ашигласны төлбөрийн орлого;

3.2.3. ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн орлого;

3.2.4. агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлого;

3.2.5. байгалийн ургамал ашигласны төлбөрийн орлого.

3.3. Ашигт малтмалын нөөц ашигласны болон байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийн хувь, хэмжээг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

3.4. Энэ хуулийн 4.1-д заасан төлбөрийн орлогоор санхүүжүүлж хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг Засаг даргын өргөн мэдүүлснээр аймаг, нийслэл, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

3.5. Төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг Засгийн газар тогтооно.

4 дүгээр зүйл. Төлбөрийн орлогын хэсгийн хувь, хэмжээ

Хэвлэх

4.1. Энэ хуулийн 3.2-т заасан төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээнд тухайн төсвийн жилд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийн хувь, хэмжээний доод хязгаарыг дараахь байдлаар тогтооно:

Байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн орлогын төрөл

Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөө-цийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуу-лах төлбөрийн орлогын хувь хэмжээний доод хязгаар /нийт орлогын дунд хувиар/

1. Байгалийн ургамал ашигласны төлбөрийн орлого

30 хувь

2. Агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлого

50 хувь

3. Газрын төлбөрийн орлого

30 хувь

4. Ойгоос хэрэглээний мод, түлээ

бэлтгэж ашигласны төлбөрийн орлого

85 хувь

5. Ус, рашаан ашигласны төлбөрийн орлого

35 хувь

4.2. Энэ хуулийн 4.1-д заасан хувь хэмжээнд багтааж ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн орлогын 70 ба түүнээс дээш, газрын төлбөрийн орлогын 20 ба түүнээс дээш ус, рашаан ашигласны төлбөрийн орлогын 35 ба түүнээс дээш хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тухайн жилийн үндсэн чиглэлд газар ус, болон ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулан улсын төсвөөс нэгдсэн журмаар зарцуулна.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хулиар өөрчлөлт орсон ба 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

5 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

5.1. Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувь, хэмжээг бууруулсан, төлбөрийн орлогын хэсгийг өөр зориулалтаар ашигласан албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгож, уг хөрөнгийг нөхөн төлүүлнэ.

6 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

6.1. Энэ хуулийг 2000 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ