Хэвлэх DOC Татаж авах
МИГЖЭД ЖАНРАЙСИГ ШҮТЭЭНИЙГ БҮТЭЭН ЗАЛАХ ТУХАЙ

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР

 

1991 оны 2 дугаар сарын 13-ны өдөр                                                                 Дугаар 33                                                                                                   Улаанбаатар хот

 

 

МИГЖЭД ЖАНРАЙСИГ ШҮТЭЭНИЙГ БҮТЭЭН ЗАЛАХ ТУХАЙ


1.Монголын түүх, соёлын хосгүй нандин өвийн нэг Мигжэд Жанрайсиг шүтээнийг бүтээн залах тухай хөдөлмөрчид, ард иргэд, сүсэгтэн олноос гаргасан санаачлагыг үндэслэн энэхүү шүтээнийг бүтээн урлах талаар Монголын соёлын сан, Монголын урчуудын эвлэлийн хорооноос дэвшүүлсэн саналыг зүйтэй гэж үзсүгэй.

2.Мигжэд Жанрайсиг шүтээнийг бүтээн залахад зориулан өргөн олон түмнээс өргөсөн хандивын зэрэгцээ, хэрэгцээт эрдэнсийн зүйл, үнэт металл, шаардагдах хөрөнгийг улсын сан, төсвөөс гарган, уг шүтээнийг 1994 онд БНМАУ-ыг тунхагласны 70 жилийн ойгоор цогцлуулан аравнайлах арга хэмжээ авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай.

 

 

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                               П.ОЧИРБАТ