A

A

A

Бүлэг: 1979

САЙДЫН ТУШААЛ

2000 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 199

АВТО ЗАМ БАРИХ" БНбД-ИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Азийн хөгжлийн банкнаас Дундад Азийн тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд болон Монгол улсын авто замын салбарт үзүүлж буй техник тусламжийн хүрээнд эдгээр улсуудаас сонгогдсон ажлын хэсгийн хамтран боловсруулсан "Авто зам барих" норм /БНБД/-ийг монгол орны нөхцөл байдалд тохируулан хэрэглэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Авто зам барих" норм /БНбД 32-02-00/-ийг хавсралт ёсоор баталж энэ оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2. "Авто зам барих" норм /БНбД 32-02-00/-д тусгагдсан ОХУ-ын ГОСТ, АНУ-ын ААШТО стандартуудыг хэрхэн хэрэглэх тухай асуудлыг III улиралд багтаан Стандарт хэмжил зүйн үндэсний төвтэй зөвшилцөн баталгаажуулах apra хэмжээ авахыг Авто замын газар /С.Очирбат/-т даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Улсын барилгын xopoo /тэр үеийн нэрээр/-ны 1988 оны 46 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Г.БАТХҮҮ

2000 оны 8 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 1613 дугаарт бүртгэсэн