A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • А, Д АМИНДЭМ ДУТЛААС СЭРГИЙЛЭХ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЯНАХ, МЭДЭЭЛЭХ ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ /ЭМС-ын 2013 оны 470 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2013 оны 470 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

А, Д АМИНДЭМ ДУТЛААС СЭРГИЙЛЭХ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЯНАХ, МЭДЭЭЛЭХ ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ

2000 оны 3 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 74

Тав хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийг сайжруулж, өвчлөл эндэгдлийг бууруулах, А, Д аминдэм дутлаас сэргийлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. А, Д аминдэмийн хэрэглэх зааврыг 1 дүгээр хавсралтаар, А, Д аминдэм дутлаас сэргийлэх арга хэмжээний үр дүнг хянах, мэдээлэх, журмыг 2 дугаар хавсралтаар, нийслэл, аймгуудад 2000 онд хэрэглэх А, Д аминдэмийг түгээх хуваарийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. А, Д аминдэм дутлаас сэргийлэх, аминдэмийн бэлдмэлийг түгээх арга хэмжээг зохион байгуулах, үр дүнг тооцож хянах, мэдээлэх ажлыг дархлаажуулалтын үндэсний өдрүүдтэй уялдуулан зохион байгуулахыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын төв, нийслэл, аймгуудын Эрүүл Мэндийн Газар, нийслэл, аймгуудын хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, хоол судлаач эмч нарт даалгасугай.

3. Нийслэл, аймгийн хэмжээнд А, Д аминдэмийн хангалтыг зохион байгуулсан тухай мэдээг жил бүрийн 6, 11 дүгээр сарын 25ны дотор, бага насны хүүхдийн дунд тархсан сульдаа өвчний судалгаа, А аминдэм дутлаас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсан үр дүнгийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор НЭМХ-д ирүүлэх журмыг цаашид мөрдөж ажиллахыг Нийслэл, аймгуудын Эрүүл Мэндийн Газар, Эрүүл Мэндийн Газрын хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, хоол судлаач эмч нарт үүрэг болгосугай.

4. А, Д аминдэм дутлаас сэргийлэх арга хэмжээний тухай жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор ЭМНХЯ-ны Хяналт, үнэлгээ, шинжилгээний газарт тайлагнахыг НЭМХ ( захирал Л.Нарантуяа)-д үүрэг болгосугай.

САЙД С.СОНИН

2000 оны 12 дугаар сарын 1-ний өдөр улсын бүртгэлийн 1631 дугаарт бүртгэсэн.