Хэвлэх DOC Татаж авах
АРГАЧИЛСАН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Бүс нутгийн хөгжлийн төсөл боловсруулах аргачилсан заавар, Хот суурингийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бо

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

 

2000 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр                                                                  Дугаар 95                                                                                                    Улаанбаатар хот

 

 

 

АРГАЧИЛСАН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

/Бүс нутгийн хөгжлийн төсөл боловсруулах аргачилсан заавар,

Хот суурингийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах аргачилсан заавар/

 

Монгол Улсын "Хот байгуулалтын тухай" хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.Бүс нутгийн хөгжлийн төсөл боловсруулах аргачилсан заавар, Хот суурингийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах аргачилсан зааврыг 1, 2 дугаар хавсралтаар баталсугай.

2.Аргачилсан зааврыг хэвлэн олшруулж, холбогдох газруудад хүргүүлж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, архитектурын газар /Б.Лхагвасүрэн/-т даалгасугай.

3.Аргачилсан зааврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батжав/-т даалгасугай.

 

 

 

САЙД                         Г.БАТХҮҮ

 

 

Улсын бүртгэлийн нэгдсэн санд 2000 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1576 дугаарт бүртгэсэн.