Хэвлэх DOC Татаж авах
АВТО ЗАМЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

 

1998 оны 10 дугаар сарын 22-ны өдөр                                                                       Дугаар 248                                                                                         Улаанбаатар хот

 

АВТО ЗАМЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС,

ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

ТУШААХ нь:

1.“Авто замын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 4-ийг үндэслэн авто замын улсын байцаагч нарын дүрэмт хувцасны жагсаалт, загвар, тэдгээрийн ашиглалтын хугацааны нормыг 1 дүгээр хавсралтаар, “Дүрэмт хувцас хэрэглэх журам”-ыг 2 дугаар хавсралтаар, “Албан үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай техник хэрэгслийн төрөл, тэдгээрийг хэрэглэх журам”-г 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Авто замын улс ын хяналтын дүрмийн 1 дүгээр зүйлийн 7-г үндэслэн авто замын улсын байцаагч нарын үйл ажиллагааны болон унаа, техник хэрэгсэл, дүрэмт хувцасны зардлыг байцаагчдыг томилон ажиллуулж буй тухайн тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр улс, орон нутгийн замын сангаас санхүүжүүлж байсугай.

 

 

САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                              Н.АЛТАНХУЯГ

 

Улсын бүртгэлийн 1998 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1294 дүгээрт бүртгэв.