A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АГНУУРЫН АМЬТНЫГ ТУСГАЙ ТӨЛБӨРТЭЙГӨӨР АГНАХ, БАРИХЫГ ЗӨВШӨӨРӨХ ХУГАЦААГ ТОГТООХ ТУХАЙ БОНХС-ын 2013 оны 250-р тушаалаар хүчингүй
Бүлэг: 1979

БОНХС-ын 2013 оны 250-р тушаалаар хүчингүй

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

2003 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Дугаар 88 Улаанбаатар хот

АГНУУРЫН АМЬТНЫГ ТУСГАЙ ТӨЛБӨРТЭЙГӨӨР АГНАХ, БАРИХЫГ ЗӨВШӨӨРӨХ ХУГАЦААГ ТОГТООХ ТУХАЙ

"Ан агнуурын тухай" Монгол Улсын хуулийн 13 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь: 1. Агнуурын ховор амьтныг тусгай төлбөртэйгөөр агнах, барихыг зөвшөөрөх хугацааг гадаадын анчдын хүсэлт, орон нутгийн Засаг захиргааны мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн тухай бүр тогтоож ан агнах, барих тусгай зөвшөөрөл олгож байхыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт зөвшөөрсүгэй. 2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Зарим ан амьтныг агнах хугацааны тухай" Байгаль орчны сайдын 1992 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн А/15 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД У.БАРСБОЛД

2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 2313 дугаарт бүртгэсэн.