Хэвлэх DOC Татаж авах
АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД, ХҮН АМЫН БОДЛОГО, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ


1996 оны 3 дугаар сарын 29-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар А/42/47/77



“Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албаны албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 94 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. Төрийн зарим үйлчилгээний байгууллагад ажиллаж буй албан хаагчдыг төрийн үйлчилгээний албан тушаалын дор дурдсан ангилал, зэрэглэлд хамруулсугай.


- ТҮ-10 – Аймгийн мал эмнэлгийн газрын дарга


- ТҮ-8 – Аймгийн мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн эрхлэгч, мал үржлийн албаны дарга, сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгч


2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 1992 оны 329/31 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                       ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН                      ХҮН АМЫН БОДЛОГО,                                          САНГИЙН САЙД


                                      САЙД                                       ХӨДӨЛМӨРИЙН САЙД


                                     Ц.ӨӨЛД                                               Д.ГОМБОЖАВ                                                      Э.БЯМБАЖАВ


                                                            1997 оны 3 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн 981 дугаарт бүртгэсэн.