A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1995 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 232

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЭЦ, ОРОН ТООГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын бүтэц, орон тоог хавсралтаар баталсугай.

2."Төрийн зарим байгууллагын удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Улсын Их Хурлын энэ оны 42 дугаар тогтоол, "төрийн зарим байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын энэ оны 199 дүгээр тогтоолоор тус тус батлагдсан ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг харгалзан Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудын цалинг шинэчлэн тогтоохыг Тамгын газрын дарга М.Энхсайханд зөвшөөрсүгэй.

3. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дор дурдсан зарлигуудыг хүчингүй болсонд тооцсугай.Үүнд:

- "Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай" 1993 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр зарлиг;

- "Ерөнхийлөгчийн Тамгын газрын орон тоонд өөрчлөлт оруулах тухай" 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 135 дугаар зарлиг;

- "Улс төрийн бодлогын зөвлөхийн орон тоо бий болгох тухай" 1995 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар зарлиг;

-"Зөвлөхийн туслахын орон тоо бий болгох тухай" 1995 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 159 дүгээр зарлиг.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД П.ЖАСРАЙ