A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АВТО ЗАМ, ТЭЭВРИЙН ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТ, ОЛОН УЛСЫН БОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ ДЭЭГҮҮР ЗОРЧИЖ БУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ТӨЛБӨР ХУРААХ /ЗТХС-ын 2018 оны 273-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2018 оны 273-р тушаалаар хүчингүй болсон/

ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2006 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Дугаар 127 Улаанбаатар хот

АВТО ЗАМ, ТЭЭВРИЙН ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТ, ОЛОН УЛСЫН БОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ

ДЭЭГҮҮР ЗОРЧИЖ БУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ТӨЛБӨР ХУРААХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол улсын "Авто замын тухай", "Авто тээврийн тухай" хууль болон "Журам батлах, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2002 оны 177 дугаар тогтоолыг үндэслэн авто зам, тээврийн хяналт зохицуулалт, олон улсын болон улсын чанартай авто зам дээгүүр зорчиж буй авто тзэврийн хэрэгслээс төлбөр хураах цэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй авто тээврийн хэрэгслээс төлбөр хураах цэгийн байршил, төлбөртэй замын эхлэл төгсгөлийн цэг"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Олон улс болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй авто тээврийн хэрэгслээс төлбөр хураах үйл ажиллагааны журам"-ыг 2 дугаар хавсралтаар, "Олон улс болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй авто тээврийн хэрэгслээс төлбөр хураах цэгийн 2006 оны орлого, авто зам, тээврийн хяналт зохицуулалтын алба, төлбөр хураах цэгүүдийн үйл ажиллагааны зардлын төлөвлөгөө"-г 3 дугаар хавсралтаар, Төлбөр хураах цэгийн 2006 оны хураамжийн орлогоос санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөө-г 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Авто замын хяналт, судалгааны төв /Б.Энхтөр/ Тээврийн үйлчилгээний төв /Ч.Энхбат/-д үүрэг болгох нь:

а/Авто зам, тээврийн хяналт зохицуулалтын албаны үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг болсон олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтыг сайжруулах, тухайн замаар нэвтрэн өнгөрөх ачаа, зорчигч тээврийн үйл ажиллагаанд хяналт тавьж зохицуулах, зам ашиглалт, тээвэрлэлтийн талаархи мэдзэллийг шуурхай болгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажил, үйлчилгээг өөрсдийн батлагдсан орон тоо, бүрэлдэхүүнээр харилцан уялдаатайгаар гүйцэтгэж байсугай;

б/Авто зам, тээврийн хяналт зохицуулалтын албадын барилга байгууламжийг түшиглэн тээвэрчид, зорчигчдод үйлчлэх техникийн түргэн тусламж, авто машины засвар үйлчилгээ, үзлэг оношлогоо, шатахуун, тосолгоо, сэлбэг хэрэгслийн хангамж, амрах байр, хоол, зууш, дэлгүүр зэрэг замын дэд бүтэц, үйлчилгээг бий болгон ажиллуулах нэгдсэн бодлого, төлөвлөгөө боловсруулж, шаардагдах зарим техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг жил бүрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлзх арга хэмжээ авч ажилласугай.

3.Авто замын хяналт, судалгааны төв /Б.Энхтөр/-д даалгах нь:

а/Төлбөр хураах цэгүүдэд ажиллаж байгаа ажиллагсдыг батлагдсан орон тоо, зардлын хамт 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс шилжүүлэн авч ажиллуулсугай.

б/Авто тээврийн хэрэгслээс төлбөр хураах үйл ажиллагааны журмыг даган мөрдөх, хураамжийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх, үйл ажиллагааны зардлыг хэмнэлттэй зарцуулах арга хэмжээ авч ажилласугай,

в/Авто зам, тээврийн хяналт зохицуулалт, төлбөр хураах цэгийн данс бүртгэлтэй автомашин, тоног төхөөрөмж, аж ахуйн эд хогшлийг өөрийн байгууллагад шилжүүлэн авч ашиглах асуудлыг Төрийн өмчийн Хороонд тавьж шийдвэрлүүлсүгэй.

г/Авто зам, тээврийн хяналт зохицуулалтын байранд үйл ажиллагаа явуулж байгаа авто тээврийн хяналтын улсын байцаагч, тээврийн зохицуулагч нарыг ажиллах нөхцлөөр найдвартай хангаж ажилласугай.

4.Төлбөр хураах цэгүүдийн орлогын биелэлтэнд бүртгэлээр хяналт тавьж, үйл ажиллагааны болон төсөл, арга хэмжээний зардлыг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газар /Г.Бэхбат/-т үүрэг болгосугай.

5.Энэхүү тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Авто замын газар /Б.Мандуул/-т үүрэг болгосугай.

6.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" ЗТАЖСайдын 2005 оны 5 дугаар тушаалын 1.2 дугаар хавсралт, "Авто зам, тээврийн ажил үйлчилгээний хяналт зохицуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" ЗТАЖСайдын 2005 оны 24 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралт, "Жишиг зардал батлах тухай" ЗТАЖСайдын 2005 оны 95 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.ЦЭНГЭЛ

Улсын бүртгэлд 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 3027 дугаарт бүртгэсэн