A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2005 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 37

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛЛЫГ ДУУЛАН ЭГШИГЛҮҮЛЭХ ТУХАЙ

Эх оронч үзэл, үндэсний эв нэгдэл, бахархал, тэмүүллийн үзэл санааг хүүхэд залуучуудад төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-ийн 7-д заасныг баримтлан, эрдэмтэд, төрийн бус зарим байгууллагын саналыг үндэслэн ЗАРЛИГ БУУЛГАХ НЬ:

Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургууль үйлдвэрлэлийн төвийн жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Монгол Улсын Төрийн дууллыг оюутан, сурагчид дуулан эгшиглүүлж байсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР