A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АРГАЛЬ ХОНЬ ХАМГААЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

АРГАЛЬ ХОНЬ ХАМГААЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 362

"Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дахь заалт, "Амьтны аймгийн тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалт болон Ховд, Говьсүмбэр аймгуудын нутагт 2007 онд явуулсан зарим ховор ан амьтны тархац, нөөцийн судалгааны ажлын тайлан, дүгнэлтийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Тусгай төлбөртэйгээр гадаадын анчдад агнуулах ангийн олзворын шаардлага хангах угалзын ан ховордож, тэдгээрийн тоо толгой цөөрч байгааг харгалзан цаашид угалзын нөөцийг хамгаалах, хэвийн өсөлт үржилтийг хангах үүднээс Ховд, Увс, Говьсүмбэр аймгуудын нутаг болон Төв аймгийн Бүрэн сумын нутагт угалз агналтыг 2 жилийн хугацаагаар хориглосугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж ажиллахыг Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн газар /А.Энхбат/-т болон Ховд, Увс, Говьсүмбэр, Төв аймгуудын Байгаль орчны албаны дарга нарт үүрэг болгосугай

САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ И.ЭРДЭНЭБААТАР