Хэвлэх DOC Татаж авах
АРГАЧИЛСАН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

АРГАЧИЛСАН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /"Барилгын ажлын тоо хэмжээ бодох аргачилсан заавар"/


2001 оны 6 дугаар сарын 18-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 174



Монгол улсын "Барилгын тухай хууль"-ийн 6.1.2 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. "Барилгын ажлын тоо хэмжээ бодох аргачилсан заавар" /БД 81-101-01/ -ыг хавсралтаар баталсугай.


2. Аргачилсан зааврыг хэвлэн олшруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлж мөрдүүлэх, сургалт семинар хийх ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Барилга.хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /Б.Бямбажав/-т даалгасугай.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан-Улсын барилгын зөвлөлийн 1967 оны 57 дугаар тогтоол, Барилга-архитектурын комиссын 1973 оны 33 дугаар тогтоол, 1975 оны 30 дугаар тогтоолыг тус, тус хүчингүй болсонд тооцсугай.


                                                                       САЙД                                       Б.ЖИГЖИД


                                      2001 оны 06 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн 1757 дугаарт бүртгэсэн.