A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АГНУУРЫН ЗАРИМ АМЬТНЫГ АГНАХ БАРИХЫГ ХОРИГЛОХ, АН АМЬТНЫ ХУУЛЬ БУС АГНАЛТ, АШИГЛАЛТАД ТАВИХ ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАХ ТУХАЙ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар тушаалаар хүчингүй болсон.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

АГНУУРЫН ЗАРИМ АМЬТНЫГ АГНАХ БАРИХЫГ ХОРИГЛОХ, АН АМЬТНЫ ХУУЛЬ БУС АГНАЛТ, АШИГЛАЛТАД ТАВИХ ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАХ ТУХАЙ

2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А-06

"Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, "Амьтны аймгийн тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль бус агналтын улмаас тоо толгой, нөөцийн хувьд төдийлөн өсөж нэмэгдэхгүй байгаа тарвагыг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгийн зарим нутагт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг, бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй биологийн аргаар тэмцэх, нөөцийн хэвийн байдлыг нь хангах зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар шар үнэг, хярс үнэгийг нийт аймгийн нутагт агнахыг, хэт агналтаас үүдэн тоо толгой эрс цөөрч байгааг харгалзан хавсралтад заасан аймаг, сумдын нутагт саарал чоно агнахыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай тус тус хориглосугай.

2.Тарвагыг хууль бусаар агнах явдлыг таслан зогсоох, хууль бусаар агнасан тарваганы арьс, мах худалдан борлуулах, нийслэл хот руу оруулж ирэх, хууль бусаар агнасан тарваганы арьс, чоно, чонын гаралтай түүхий эд, агнуурын бусад амьтны гаралтай түүхий эдийг хил дамжуулан худалдах оролдлого удаа дараа гарч байгаа байдалд онцгой анхаарч, хяналт тавьж ажиллах, хууль бус агналтаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд сурталчлах ажлыг цаг тухайд авч хэрэгжүүлэх, ажлын тайлан мэдээ явцыг танилцуулж ажиллахыг аймгийн Байгаль орчин, аялал, жуулчалын газар, нийслэлийн Байгаль хамгаалах газар, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалыг 2012 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт даалгасугай.

САЙД Л. ГАНСҮХ

Улсын бүртгэлд 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 3305 дугаарт бүртгэв.