A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ- Өндөр барилгын төлөвлөлт, Модон материалын агуулах галын аюулгүйн норм, Төмөрзам ба автозамын нүхэн байгууламж/
Бүлэг: 1979

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 429

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Өндөр барилгын төлөвлөлт, Модон материалын агуулах галын аюулгүйн норм, Төмөрзам ба автозамын нүхэн байгууламж/

"Монгол Улсын Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2010 оны 05 ба 06 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1.Барилгын зураг төсөл боловсруулах барилгын норм ба дүрэм "Өндөр барилгын төлөвлөлт" /БНбД 31-17-10/-ийг нэгдүгээр хавсралтаар, "Модон материалын агуулах галын аюулгүйн норм" /БНбД 21-00-10/-ыг хоёрдугаар хавсралтаар; "Төмөрзам ба автозамын нүхэн байгууламж" /БНбД 32-07-10/-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталж барилгын зураг төслийн ажилд мөрдүүлсүгэй.

2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан УБХ-ны 1988 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан "Тоннели железнодорожные и автодорожные" / СНиП II1-44-77/ барилгын норм ба дүрмийг хүчингүй болсонд тооцсугай.

3.Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Б.Баярсайхан/-д доорхи арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосугай.

а/Барилгын норм ба дүрэм "Өндөр барилгын төлөвлөлт" /БНбД 31-17-10/ -ийг мөрдүүлж хэрэгжүүлэхтэй холбогдон гарах Барилга байгууламжийн динамик тооцоонд ашиглах хөрсний өгөгдөл хэлбэлзлийн хурдатгалын бичлэг болон спектр муруйд тавигдах шаардлага мөн барилгын хэлбэлзлээс хамаарах норм, талбайн спектр муруйг тодорхойлох аргачлалыг холбогдох гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж 2012 онд багтаан батлуулах;

б/Шинээр батлагдсан барилгын норм ба дүрэм /БНбД 31-17-10/, мөн /БНбД 21-00-10/, /БНбД 32-07-10/-ыг тус тус хэвлэн олшруулж; зураг төсөлд тусган мөрдүүлэх.

4.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-д үүрэг болгосугай.

САЙД Х.БАТТУЛГА