A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /Хийн хангамж, БНбД 42-01-04/ 2008, 22-02-08/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2008 оны 3 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 34

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1.Барилгын зураг төсөл зохиох ажилд мөрдөх барилгын норматив баримт бичиг "Хийн хангамж, Нэмэлт өөрчлөлт "БНбД 42-01-04/2008-ыг нэгдүгээр хавсралтаар, "Уулын малталтыг газрын доорхи ба гадаргын уснаас хамгаалах" БНбД 22-02-08-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын барилгын хорооны 1987 оны 107 дугаар тогтоолоор батлан мөрдөж байгаа строительные норм и правила" Защита горных выбароток от подземных и поверхностных вод" /СНиП 2.06.14-85/-ыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийг хэвлэн олшруулж, зураг төслийн байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажав/-д даалгасугай.

4.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого зохицуулалтын газар /Г.Мягмар/-т даалгасугай

САЙД Ц.ЦОЛМОН

/БХБС-ын 2019 оны 98 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/