Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГА ЗАСВАРЫН АЖЛЫН ТөСВИЙН СУУРЬ НОРМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

 

2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр                                                                       Дугаар 80                                                                                           Улаанбаатар хот

 

БАРИЛГА ЗАСВАРЫН АЖЛЫН ТӨСВИЙН СУУРЬ НОРМ БАТЛАХ ТУХАЙ



 

Монгол Улсын Барилгын тухай хууль-ийн 6.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар зөвлөмжийг үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга засварын ажлын төсвийн суурь норм, түүний ажлын бүтэц, хөдөлмөр зарцуулалтын лавлах, материал эдлэл, бүтээцийн орц, хүндийн жингийн лавлах, машин цагийн лавлахыг засварын ажлын дараах эмхтгэлүүдээр хавсралтаар баталсугай. Үүнд:

1.Газар шороо, суурийн ажил /БНбД 81-50-05/ 50-р эмхтгэл

2.Хана, хамар ханын ажил /БНбД 81-51-05/ 51-р эмхтгэл

3.Хучилтын ажил /БНбД 81-52-05/ 52-р эмхтгэл

4.Шалны ажил /БНбД 81-53-05/ 53-р эмхтгэл

5.Дээврийн ажил /БНбД 81-54-05/ 54-р эмхтгэл

6.Хаалга, цонхны ажил /БНбД 81-55-05/ 55-р эмхтгэл

7.Шат, довжоо, пийшингийн ажил /БНбД 81-56-05/ 56-р эмхтгэл

8.Засал, чимэглэлийн ажил /БНбД 81-57-05/ 57-р эмхтгэл

9.Угсармал төмөр бетоны ажил /БНбД 81-58-05/ 58-р эмхтгэл

10.Тохижилт, бусад ажил /БНбД 81-59-05/ 59-р эмхтгэл

11.Тогоо, ус халаагч дулааны зангилааны ажил /БНбД 81-60-05/ 60-р эмхтгэл

12.Цэвэр ус, дулааны шугам хоолойн ажил /БНбД 81-61-05/ 61-р эмхтгэл

13.Халаах хэрэгслэлийн ажил /БНбД 81-62-05/ 62-р эмхтгэл

14.Салхивчийн ажил /БНбД 81-63-05/ 63-р эмхтгэл

15.Бохир усны шугам хоолойн ажил /БНбД 81-64-05/ 64-р эмхтгэл

16.Нүх цоолох, ховил гаргах ажил /БНбД 81-65-05/ 65-р эмхтгэл

17.Цахилгааны ажил /БНбД 81-70-05/ 70-р эмхтгэл

2.Барилга засварын ажлын төсвийн суурь нормыг хэвлэн олшруулж барилгын байгууллагуудад хүргүүлж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төв /Б.Бямбажав/ -д даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Үнэлгээ баталж, мөрдүүлэх тухай Дэд бүтцийн хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ 1997 оны 78 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

САЙД                          Н.БАТБАЯР

 

2005 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр улсын бүртгэлийн 2557 дугаарт бүртгэсэн.