A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ЗТБХБСайдын 2010 оны 121 р тушаалаар хүчингүй
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм, Барилга, байгууламжийн галын аюулгүйн байдал, Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах барилга, байгууламжийн зураг төслийг гадаадын байгууллагаар гүйцэтгүүлэх журам/

2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 313

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Барилгын норм ба дүрэм "Барилга, байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм" /БНбД 21.02.12/-ыг нэгдүгээр хавсралтаар, "Барилга, байгууламжийн галын аюулгүйн байдал" /БНбД 21.01.02/-ыг хоёрдугаар хавсралтаар, "Монгол улсын нутаг дэвсгэрт баригдах барилга, байгууламжийн зураг төслийг гадаадын байгууллагаар гүйцэтгүүлэх журам" /БНбД 11-02-02/-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталж 2002 оны 11-р сарын 15-наас эхлэн мөрдүүлсүгэй.

2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Барилгын салбарт мөрдөх техникийн баримт батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 23 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Барилгын салбарт мөрдөх барилгын норм ба дүрмийн жагсаалт"-аас "Противопожарные норм" /СНиП 2.01.02-85*/-ыг хасаж, Барилга, хот байгуулалтын сайдын "Журам батлах тухай" 1992 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан "Гадаадын байгууллагаар зураг төсөл хийлгэх, манай улсад оруулж барилга бариулах, өргөтгөл шинэчлэл засварын ажлыг хийлгэх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖИГЖИД

2002 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн 1930 дугаарт бүртгэсэн.