


МОНГОЛ УЛСЫН
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2005 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Дугаар 52 Улаанбаатар хот
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ
"Барилгын тухай" Монгол Улсын хуулийн 6.1.2 дахь заалтыг ТУШААХ нь:
1.Барилгын норм ба дүрэм "Барилга, байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл" /БНбД21-04-05/-ийг хавсралт ёсоор баталж 2005 оны 7-р сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Барилгын норм ба дүрэм"-ийг мөрдөх тухай Улсын Барилгын Хорооны 1987 оны 107 дугаар тогтоолоор батлагдсан Строительные нормы и правила "Пожарная автоматика зданий и сооружений" СНиП2.04-09-84-ийг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Н.БАТБАЯР
/14 дүгээр хавсралтыг БХБС-ын 2018 оны 10 дугаар тушаалаар нэмсэн/
