A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ - /Ерөнхий сайдын 2021 оны 185 дугаар захирамжаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

1998 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 282

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Дэд бүтцийн хөгжлийн сайдын зөвлөлийн 1998 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1. Барилга архитектурын газраас боловсруулсан "Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах дүрэм" /БНбД 11.01.98/-ийг баталж барилгын зураг төсөл зохиох ажилд 1998 оны 12 дугаар сарын 15-наас эхлэн мөрдсүгэй.

2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 1993 оны 25 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН, ДЭД БҮТЦИЙН

ХӨГЖЛИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Н.АЛТАНХУЯГ

1998 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн 1331 дугаарт бүртгэсэн.