


МОНГОЛ УЛСЫН
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2005 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Дугаар 78 Улаанбаатар хот
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын „Барилгын тухай“ хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Барилгын норм ба дүрэм “Нэг айлын сууц“ БнбД 31-101-05-ыг 1 дүгээр хавсралтаар, “Цөөн давхар сууц барих газрын төлөвлөлт-зохион байгуулалт, барилгажилт“ БнбД 30-101-05-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталж 2005 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төв /Б.Бямбажав/-д даалгасугай.
САЙД Н.БАТБАЯР
2005 оны улсын бүртгэлийн 2553 дугаарт бүртгэсэн.
