A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР

1992 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 7

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ УЛС ДАЯАР МӨРДӨЖ ЭХЭЛСНИЙГ

ЗАРЛАН ТУНХАГЛАХ ЁСЛОЛ ҮЙЛДЭХ ТУХАЙ

1.Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цагт буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлснийг нийтэд зарлан тунхаглаж нийслэл Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын нэхэмжит талбайд төрийн шинэ бэлгэ тэмдэгийг өргөн мандуулах ёслол үйлдсүгэй.

2.Энэ үеэр нийт аймаг, хот, сум, хороо, дүүрэг, орон нутгийн хотын төвд ёслолын цуглаан хийсүгэй.

3.Ёслол үйлдэх энэ мөчид Монгол Улсын Төрийн шинэ далбааг Төрийн ордон, аймаг, хот, сум, хороо, дүүрэг, орон нутгийн хотын Арздын Хурлын гүйцэтгэх захиргааны дээр хүндэтгэлтэйгээр өргөн мандуулсугай.

4.Монгол улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газруудад тухайн улсын цагаар мөн өдрийн 12 цагт Монгол Улсын Төрийн шинэ далбааг өргөн мандуулсугай.

5.Монгол улсын Төрийн шинэ далбааг өргөн мандуулах үеэр Төрийн дууллыг улс даяар эгшиглүүлсүгэй.

6.Мөн цагт ёслолын буудлага хийхийг Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Ш.Жадамбаад үүрэг болгосугай.

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ