A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2006 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

МОНГОЛ ХӨӨМИЙН УРЛАГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Монголын ард түмний утга соёлын өвийн нэгэн төрөл болсон хөөмийлөх урлаг нь эртний өвөг дээдсийн дунд үүсч бий болсныг монголчууд эдүгээ хүртэл өвлөн уламжилсаар ирсэн түүхэн гавъяатайг тэмдэглэж, давхац хөгөөр илэрхийлэгдсэн гайхамшиг болох уянгын хөөмий, хархираа хөөмий тэдгээрийн өвөрмөц дэг жаяг, арга маягийг сурч эзэмших, судалж хөгжүүлэх зорилгоор эрдэмтэд, иргэдд, урлагийн байгууллагаас гаргаж буй саналыг үндэслэн, Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийг баримтлан ЗАРЛИГ БУУЛГАХ НЬ:

1.Яруу үгүүлэхийн эгшиглэнт урлаг хөөмийг өвлөн эзэмшиж, хөгжүүлэхийг монголын нийт ард, иргэдэд уриалсугай.

2.Монгол хөөмийг сургах, судлах, дэлгэрүүлэх зорилгоор өргөн хүрээтэй, үр дүнтэй ажил зохион байгуулахыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгч, урлаг, соёлын зүтгэлтнүүдэд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР