Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ / Барилгын зураг төсөл зохиох, угсралтын ажилд мөрдөх дүрэм/

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

 

2007 оны 3 дугаар сарын 29-ний өдөр                                                                      Дугаар 58                                                                                            Улаанбаатар хот

 

БАРИЛГЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

/Барилгын зураг төсөл зохиох, угсралтын ажилд мөрдөх дүрэм/

 

Монгол Улсын “Барилгын тухай” хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Барилгын зураг төсөл зохиох, угсралтын ажилд мөрдөх дүрэм “Орон сууц, олон нийтийн барилгын цахилгаан тоног төхөөрөмжийг төлөвлөх ба угсрах” БД 43-102-07 –ийг хавсралт ёсоор баталж 2007 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газар /Г.Мягмар/-т үүрэг болгосугай.

3.Энэ дүрмийг хэвлэн олшруулж байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэх, сурталчлах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажав/-д даалгасугай.

 

 

 

САЙД                                     Ж.НАРАНЦАЦРАЛТ

 

 

Улсын бүртгэлийн 2007 оны 4 дүгээр сарын11-ны өдрийн 2698 дугаарт бүртгэв.