


МОНГОЛ УЛСЫН
ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ
2004 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дугаар 182 Улаанбаатар хот
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын “Барилгын тухай” хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Барилгын норм ба дүрэм “Хийн хангамжийн угсралт” БНбД 42-01-04-ийг 1 дүгээр хавсралт ёсоор баталж 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Норм дүрэм батлах тухай” Дэд бүтцийн сайдын 2001 оны 343 дугаар тушаалаар мөрдөгдөж байсан “Строительные нормы и правила газоснабжение СНиП 3.05.02-88”-ыг дээрх нормыг мөрдөх өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ЖИГЖИД
2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 2491 дүгээрт бүртгэсэн
