


МОНГОЛ УЛСЫН
ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
/Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт/
2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дугаар 418 Улаанбаатар хот
“Монгол улсын Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2, "Барилгын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яамны Шинжлэх Ухаан Технологийн Зөвлөлийн 2009 оны 08 дүгээр хуралдааны тэмдэглэл, 2010 оны 03 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1."Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт"/БНбД 31-01-10/-ыг -ыг нэгдүгээр хавсралтаар, "Авто зогсоол" /БНбД 21-05-10/-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол улсын Дэд бүтцийн сайдын 2001 оны 190 дүгээр тушаалаар батлагдсан "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм" /БНбД 31-01-01/-ийг хүчингүй болсонд тооцсугай.
З.Барилгын норм ба дүрмүүдийг бүртгэн авч, хэвлэн олшруулж, зураг төсөлд тусган мөрдүүлэхийг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Б.Баярсайхан/-т үүрэг болгосугай.
4.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-д үүрэг болгосугай.
САЙД Х.БАТТУЛГА
Улсын бүртгэлд 2011 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 3295 дугаарт бүртгэсэн
