A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 125

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Олон нийт иргэний барилга/

"Монгол Улсын Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:  /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

Нэг."Олон нийт иргэний барилга" /БНбД 31-03-03/-д нэмэлт "Худалдааны павильон, түргэн үйлчилгээний цэгт тавигдах шаардлага"-ын заалтуудыг тодорхойлж оруулсан "Олон нийт иргэний барилга" /БНбД 31-03-03*/2011/ норм ба дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр.Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийг хэвлэн олшруулж, зураг төсөл болон барилга угсралтын байгууллага, аж ахуйн нэгжид хүргүүлэн сурталчлан ажиллахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-д даалгасугай.

Гурав.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-д үүрэг болгосугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2011 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 3294 дүгээрт бүртгэсэн.