- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ Усны тоног төхөөрөмжийн угсралтын ажлын төсвийн жишиг норм" /БНбД81-91-11/
МОНГОЛ УЛСЫН
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2011 оны 5 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар 134
Улаанбаатар хот
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 01 дүгээр тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/
1."Усны тоног төхөөрөмжийн угсралтын ажлын төсвийн жишиг норм" /БНбД81-91-11/-ыг хавсралтаар баталсугай.
2."Усны тоног төхөөрөмжийн угсралтын ажлын төсвийн жишиг норм" /БНбД81-91-11/-ыг сурталчлах, хэвлэж, холбогдох байгууллагад хүргэж мөрдүүлэх, түүний хэрэгжилтийг хянах ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, геодизи, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.
САЙД Х.БАТТУЛГА
Улсын бүртгэлд 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 3251 дүгээрт бүртгэв.
Текст томруулах
A
A
A