A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ Усны тоног төхөөрөмжийн угсралтын ажлын төсвийн жишиг норм" /БНбД81-91-11/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2011 оны 5 дугаар сарын 02-ны өдөр

 

Дугаар 134

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 01 дүгээр тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/ 

1."Усны тоног төхөөрөмжийн угсралтын ажлын төсвийн жишиг норм" /БНбД81-91-11/-ыг хавсралтаар баталсугай.

2."Усны тоног төхөөрөмжийн угсралтын ажлын төсвийн жишиг норм" /БНбД81-91-11/-ыг сурталчлах, хэвлэж, холбогдох байгууллагад хүргэж мөрдүүлэх, түүний хэрэгжилтийг хянах ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, геодизи, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 3251 дүгээрт бүртгэв.