- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын зураг төсөл боловсруулах барилгын норм ба дүрэм
МОНГОЛ УЛСЫН
ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 84
Улаанбаатар хот
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын зураг төсөл боловсруулах барилгын норм ба дүрэм "Халаалт агаар сэлгэлт ба кондиционер" /БНбД41-01-11/
Нэг.Барилгын зураг төсөл боловсруулах барилгын норм ба дүрэм "Халаалт агаар сэлгэлт ба кондиционер" /БНбД41-01-11/-ыг хавсралтаар, баталсугай.
Хоёр.Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн Сайдын 2003 оны 360 дугаар тушаалаар батлагдсан "Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер" /БН6Д41-01-02/-ыг хүчингүй болсонд тооцсугай.
Гурав.Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийг хэвлэн олшруулж, зураг төсөл болон барилга угсралтын байгууллага, аж ахуйн нэгжид хүргүүлэн сурталчлах, дүрмийн шаардлагыг хэрэгжүүлж ажиллахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын дарга /Ц.Ганхүү/-д даалгасугай.
Дөрөв.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-т үүрэг болгосугай.
САЙД Х.БАТТУЛГА
Улсын бүртгэлд 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3234 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A