A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БИЕИЙН ТАМИР, СПОРТ, ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ /БСШУСС, ЭМС-ын хамтарсан 2019 оны А/178, А/144 дүгээр тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

/БСШУСС, ЭМС-ын хамтарсан 2019 оны А/178, А/144 дүгээр тушаалаар хүчингүй/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

БИЕИЙН ТАМИР, СПОРТ, ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ

2010 оны 10 дугаар сарын 15- ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 363

Биеийн тамир, спортын тухай хуулийн 81дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Биеийн тамир,спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэлийн журам"–ыг нэгдүгээр,"Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэх шинжээч ажиллуулах журам"-ыг хоёрдугаар,"Магадлан шинжлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишиг"-ийг гуравдугаар, биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн байгууллагыг магадлан шинжлэх шалгуурыг дөрөвдүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газар /Ч.Наранбаатар/-т үүрэг болгосугай.

3. Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /С.Төгсдэлгэр/-т даалгасугай.