A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2010 оны 8 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 290

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /БНбД81-10-04*10/

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

1."Барилгын материал, бүтээц, хийц эдлэлийг талбайд зөөх, ачиж, буулгах ажлын норм" /БНбД81-10-04*10/"-ыг 1 дүгээр хавсралтаар шинэчлэн баталсугай.

2."Усны барилга байгууламжийн ажлын төсвийн суурь норм"/БНбД81-33-10/, түүний ажлын бүтэц, хөдөлмөр зарцуулалтын лавлах, материал эдлэл, бүтээцийн орц, хүндийн жингийн лавлах, машин цагийн лавлахыг 2 дугаар хавсралтаар баталсугай.

3.Шинэчлэн батлагдсан "Барилгын материал, бүтээц, хийц эдлэлийг талбайд зөөх, ачиж, буулгах ажлын норм"-ыг үндэслэн усны барилга байгууламжийн болон барилга, сантехник, цахилгаан, засварын ажлын төсвийн суурь нормуудын талбайн зөөвөр, ачиж, буулгах ажлын хөдөлмөр зарцуулалтын нормыг шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, геодизи, зураг зүйн газар/Ш.Батсүх/-т даалгасугай.

4.Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Д.Баасан/-д даалгасугай.

5.Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, архитектур техник хяналтын улсын хорооны /хуучин нэрээр/ 1982 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар тогтоол, Улсын барилгын хорооны 1989 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар тогтоолоор баталсан "Гидро техникийн ажил" 33 дугаар эмхтгэл, Дэд бүтцийн сайдын 2004 оны 176 дугаар тушаалаар баталсан "Барилгын бүтээц, ажлын төрлөөр төсвийн норм, түүний хавсралтуудыг боловсруулах, хэрэглэх дүрэм/БНбД81-10-04/-ийн 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3189-т бүртгэсэн