Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ


2007 оны 12 дугаар сарын 25 -ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 222



Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1.Барилгын зураг төсөл зохиох ажилд мөрдөх барилгын норматив баримт бичгүүдийг нэгдүгээр хавсралт ёсоор баталж, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.


2.Энэ тушаал гарсантай холбогдуулан тушаалын хоёрдугаар хавсралтанд дурьдсан барилгын норматив баримт бичгүүдийг хүчингүй болсонд тооцсугай.


3.Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийг хэвлэн олшруулж, зураг төслийн болон барилга угсралтын байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажав/-д даалгасугай.


4.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц,


нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газар /Г.Мягмар/-т даалгасугай.


САЙД Ц. ЦОЛМОН


Улсын бүртгэлд 2008 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2840 дүгээрт бүртгэсэн.