A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН МАТЕРИАЛ ЗАРЦУУЛАЛТЫН НОРМ НОРМАТИВ БОЛОВСРУУЛАХ БА ХЭРЭГЛЭХ ЕРӨНХИЙ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 271

Улаанбаатар хот

БАРИЛГЫН МАТЕРИАЛ ЗАРЦУУЛАЛТЫН НОРМ НОРМАТИВ БОЛОВСРУУЛАХ БА ХЭРЭГЛЭХ ЕРӨНХИЙ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилга Архитектурын газар /агентлаг/-ын Шинжлэх ухаан, техник эдийн засгийн зөвлөлийн хурлын 1997 оны 02-р тэмдэглэлийг үндэслэн ТУШААХнь: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав./ 

1."Барилгын материалын зарцуулалтын норм, норматив боловсруулах ба хэрэглэх Ерөнхий дүрэм /БНбД 82-01-98/-ийг хавсралтаар баталж 1999 оны 01 дүгээр сарын 1-ний едрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Барилгын энэхүү норм ба дүрмийг өргөн сурталчлах, хэвлэн олшруулж хэрэглэгчдэд хүргэх арга хэмжээ авахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Барилга, архитектурын газар /Б.Лхагвасүрэн/-т даалгасугай.

Хөдөө, аж ахуй, үйлдвэрийн,

Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.АЛТАНХУЯГ


Улсын бүртгэлд 1998 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 1310 дүгээрт бүртгэсэн