A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР

1992 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 15

Улаанбаатар хот

МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ АХМАД ҮЕИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГЫН ТУХАЙ

1.Монголын ард түмний бахархал болсон ахмад үеийнхний талаар төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд, улс, хоршоолол, хувийн үйлдвэр, аж ахуй, зэвсэгт хүчин, шинжлэх ухаан, соёл, боловсрол, эрүүл мэндийн болон нам, олон нийтийн бусад байгууллага, ард иргэдээс үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлэх төрийн бодлогын үндсэн агуулгыг зөвшөөрч хавсралтаар баталсугай.

2.Төрийн энэхүү бодлогыг чиг баримжаа болгон ардын хувьсгалын партизан, ахмад дайчид, тэтгэврийн хүмүүст ажиллуулж байсан байгууллагаас нь нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж олгох, анхаарал халамж тавих, эрх ашгийг нь хамгаалах, тэдгээрт эмнэлэг, сувилал, үйлчилгээний хөнгөлөлттэй нөхцөл тогтоох, орон сууцны туслалцаа үзүүлэх, хувийн болон хоршсон үйлдвэрлэл эрхлэхэд нь тусалж дэмжих зэргээр ахмадуудын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг бүрэлдүүлэн боловсронгуй болгох зорилгоор зохих хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх бодит арга хэмжээ авч байхыг төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх дээд байгууллагуудад зөвлөсүгэй.

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ