A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ, ХАСАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БСШУСС-ын 2012 оны А/131-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ, ХАСАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

БСШУСС-ын 2012 оны А/131-р тушаалаар хүчингүй болсон

2008 оны 11дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 74

Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 21.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багшид багшлах эрх олгох, хасах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Н.Энхбат), Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар (М.Баасанжав)-т тус тус даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 239 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ё.ОТГОНБАЯР

Улсын бүртгэлийн 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2962 дугаарт бүртгэсэн.