Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын зураг төсөл зохиох, барилга угсралтын ажилд мөрдөх барилгын норм ба дүрэм/

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын зураг төсөл зохиох, барилга угсралтын ажилд мөрдөх барилгын норм ба дүрэм/


2006 оны 03 дугаар сарын 17-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 27



Монгол Улсын Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. Барилгын зураг төсөл зохиох, барилга угсралтын ажилд мөрдөх барилгын норм ба дүрэм /БНбД/- ийг 1 дүгээр хавсралт /БХБС-ын 2014-05-28-ны өдрийн 90 дугаар тушаалаар хавсралтын 1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсон/ ёсоор  баталж


2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.


2. Энэ тушаал гарсантай холбогдуулан тушаалын 2 дугаар хавсралтанд дурьдсан барилгын норматив баримт бичгүүдийг хүчингүй болсонд


тооцсугай.


3. Шинээр батлагдсан барилгын норм ба дүрмүүдийг хэвлэн олшруулж холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд түгээх ажлыг зохион


байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, нийтийн аж  ахуйн хөгжлийг дэмжих төв / Б.Бямбажав/-т даалгасугай.


4. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, нийтийн аж  ахуйн бодлого, зохицуулалтын газар /Ц.Ганхүү/- т даалгасугай.


САЙД Н.БАТБАЯР


Улсын бүртгэлд 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2603 дугаарт бүртгэсэн.