A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 314
Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Барилгын зураг төсөл зохиох, барилгын ажилд мөрдөх барилгын норм ба дүрэм "Барилгын дулаан хамгаалалт" БНбД 23-02-09-ыг нэгдүгээр хавсралтаар, "Үйлдвэрийн барилга" БНбД 31-11-09-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж 2009 оны 12 дугаар сарын 01 -ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй. /1-р хавсралтыг БХБС-ын 2020 оны 146-р тушаалаар хүчингүй болгосон/ 

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Норм, дүрэм батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 1992 оны 46 дугаар тушаалаар мөрдөж байсан барилгын норм ба дүрэм "Барилгын дулаан техник" БНбД II-3-92 /БНбД 2.01.03-92/, "Барилга, байгууламжийн дулаан алдалтыг багасгах талаар авах зарим арга хэмжээний тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1997 оны 87 дугаар тушаалаар мөрдөж байсан барилгын норм ба дүрэм "Барилгын дулаан техник" БНбД 2.01.03-92-ын 1.2, 2.1, 2.2, 2.17 дугаар зүйлүүдэд оруулсан нэмэлт, өөрчлөлт, "Нормативын баримт бичиг батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2003 оны 152 дугаар тушаалаар мөрдөж байсан барилгын норм ба дүрэм "Барилгын дулаан техник /нэмэлт, өөрчлөлт/" БНбД2.01.03-92/2003, "Барилгын салбарт мөрдөх техникийн баримт батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 23 дугаар тушаалаар мөрдөж байсан барилгын норм ба дүрэм "Производственные здания промышленных предприятий" СНиП 2.09.02-85*-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Шинээр батлагдсан барилгын норм ба дүрмийг хэвлэн олшруулж зураг теслийн болон барилгын ажил гүйцэтгэгч байгууллагуудад мөрдүүлэхийг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ш.Батсүх/-т даалгасугай.

4.Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-д даалгасугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3100 дугаарт бүртгэсэн