A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ


2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 35



Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. Барилгын норм ба дүрэм "Төв дамжуулах (магистрал) хоолой" БНбД 44-01-08-ыг нэгдүгээр хавсралтаар, "Төв дамжуулах (магистрал) хоолойн угсралт" БНбД 44-02-08-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж 2008 оны 11 дүгээр 20-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.


2.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Барилгын норм ба дүрэм"-ийг мөрдөх тухай "Улсын барилгын хорооны 1987 оны 107 дугаар тогтоолоор мөрдөж байсан барилгын норм ба дүрэм " Гол шугам хоолой " СНиП 2.05.06 -85, "Түгээгүүрийн гол шугам " СНиП Ш-42-80-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


3. Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийг хэвлэн олшруулж зураг төслийн болон барилга угсралтын байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажав/-д даалгасугай.


4.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газар / Г.Мягмар/-т даалгасугай.


САЙД Х.БАТТУЛГА


Улсын бүртгэлд 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2971 дугаарт бүртгэсэн