


МОНГОЛ УЛСЫН
ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ
2002 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Дугаар 200 Улаанбаатар хот
БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ҮНИЙН ИНДЕКС БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын "Барилгын тухай хууль"-ийн 6.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын дэргэдэх Салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөлийн хурлын 2002 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:
1. 1990 онтой харьцуулсан барилга угсралтын ажлын 2001 оны үнийн индексийг хавсралтаар баталсугай.
2.Барилга угсралтын ажлын үнийн индекс тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулж, энэ онд батлуулахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын дарга /Б.Бямбажав/, Барилга-Архитектур корпорацийн захирал /Д.Хайсамбуу/-д даалгасугай.
САЙД Б.ЖИГЖИД
2002 оны 7 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн 1890 дугаарт бүртгэсэн.
