Хэвлэх DOC Татаж авах
ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ ТОГТООХ ТУХАЙ 

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ ТОГТООХ ТУХАЙ  


1998 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 397/339



Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн нэг, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 15 дугаар тогтоолын 2 дугаар заалтын дагуу “Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам”-ыг хэрэгжүүлэхийн тулд ТУШААХ нь:


1. “Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам”-ыг 1998 оноос хэрэгжүүлэхийг БХЯ-ны нарийн бичгийн төрийн нарийн бичгийн дарга /хурандаа С.Баасанхүү/-д даалгасугай.


2. Гэрээт албаны цэргийн албан хаагчийн нэг сарын үндсэн цалинг ТТ-ын 2-оор тогтоосугай.


3. Гэрээт албаны цэргийн албан хаагчийн цалингийн асуудлыг төсвийн дотоод зохицуулалтаар хийхийг БХЯ-ны Санхүүгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга /хурандаа Д.Бямбацогт/-д үүрэг болгосугай.


4. Гэрээт цэргийн албанд шаардлагатай албан тушаал, мэргэжлээр Зэвсэгт хүчний анги, салбарт 90 хүн, хилийн цэргийн анги, салбарт 50 хүнийг сонгон шалгаруулах журмын дагуу шалган авч алба хаалгахыг Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга /хошууч генерал Ц.Дашзэвэг/, Хилийн цэргийг удирдах газрын дарга /хошууч генерал Д.Базарсад/ нарт үүрэг болгосугай.


                               БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН                                                САНГИЙН САЙДЫН ҮҮРЭГ


                                                        ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                                     ГҮЙЦЭТГЭГЧ


                                                       Р.ОДОНБААТАР                                                                        Б.БАТБАЯР


                                          1998 оны 6 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 1424 дугаарт бүртгэсэн.