Хэвлэх DOC Татаж авах
ГЭРЭЛТҮҮЛЭГ, ЧИМЭГЛЭЛИЙН АЖЛЫН НОРМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

 

2000 оны 5 дугаар сарын 25-ны өдөр                                                                      Дугаар 174                                                                                           Улаанбаатар хот

 

ГЭРЭЛТҮҮЛЭГ, ЧИМЭГЛЭЛИЙН АЖЛЫН НОРМ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Гэрэлтүүлэг, чимэглэлийн ажил (БНбД83-27-00)-ын хөдөлмөр зарцуулалтын жишиг нормыг хавсралтаар баталсугай.

2.Жишиг нормыг барилгын төсвийн элементийн суурь норм боловсруулах ажилд хэрэглэхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Барилга, архитектурын газар /Б.Лхагвасүрэн/, “Барилга-Архитектур” корпораци /Д.Хайсамбуу/, барилгын ажил эрхэлдэг тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад туст ус зөвшөөрсүгэй.

 

 

 

САЙД                         Г.БАТХҮҮ

 

улсын бүртгэлийн нэгдсэн санд 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 1596 дугаарт бүртгэсэн.