Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ / Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн индекс тооцох дүрэм/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

 

2004 оны 6 дугаар сарын 16-ны өдөр                                                               Дугаар 123                                                                                                  Улаанбаатар хот

 

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

/Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн индекс тооцох дүрэм/

 

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 6.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын дэргэдэх Салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөлийн 2004 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хурлын 2 дугаар тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн индекс тооцох дүрэм /БД81-105-04/-ийг хавсралтаар баталсугай.

2.Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /Б.Бямбажав/-т даалгах нь:

а/Дүрмийг сурталчлах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулсугай.

б/Яамнаас өгсөн захиалгын дагуу барилга угсралтын ажлын төсөвт өртгийн өөрчлөлтийн индексийг энэ дүрмийн дагуу тооцон батлуулж байсугай.

 

 

САЙД                                                 Б.ЖИГЖИД

 

 

Улсын бүртгэлд 2004 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2486 дугаарт бүртгэсэн