A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДЭГЛЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүн амын унд, ахуйн усан хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэм, Хаягдал ус зайлу
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ БОАЖ-ын сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан2009 оны 51/75 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

ДЭГЛЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүн амын унд, ахуйн усан хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэм, Хаягдал ус зайлуулах цэг тогтоох журам/

1995 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатархот

Дугаар 167/335/А/171

Усны тухай Монгол улсын хуулийн 13-р зүйлийн 4.5 дугаар, 9-р зүйлийн 5 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Хүн амын унд ахуйн усан хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэм"-ийг 1 дүгээр, "Хаягдал ус зайлуулах цэг тогтоох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Нутаг дэвсгэртээ байгаа унд ахуйн усны эх үүсвэрт хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг шинэчлэн тогтоох, хаягдал ус зайлуулах цэг, талбайг тохижуулах, шаардлага хангахгүйг нь дарж булах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН

САЙД САЙД САЙД

1996 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 849 дугаарт бүртгэсэн.