A

A

A

Бүлэг: 1979
ЗТБХБС-ын 2010 оны 78-р тушаалаар хүчингүй болсон

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ/ Дүрэм санаачлах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх, Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд ангийг гэрчилгээжүүлэх , Аюултай ачаа тээвэрлэх , Аэродром-гэрчилгээжүүлэлт ба ашиглалт , Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх дүрмүүд/


2001 оны 12 дугаар сарын 29-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 377



Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.8 болон Дэд бүтцийн сайдын зөвлөлийн 2001 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 4 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:


1. Иргэний нисэхийн үйл ажиллагаанд мөрдөх


ИНД-11 "Дүрэм санаачлах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх"


ИНД-21 "Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд ангийг гэрчилгээжүүлэх"


ИНД-92 "Аюултай ачаа тээвэрлэх"


ИНД-139 "Аэродром-гэрчилгээжүүлэлт ба ашиглалт"


ИНД-174 "Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх"


дүрмүүдийг хавсралтын ёсоор баталсугай.


2. ИНД-11, ИНД-21 дүрмүүдийг 2002 оны 2 дугаар сарын 01-ний, ИНД-92, ИНД-139, ИНД-174 дүрмүүдийг мөн оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар /н.Дагва/-т даалгасугай.


3. Батлагдсан дүрмүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган сургалт зохион байгуулах, сурталчлах, цаашид боловсруулах дүрмүүдийг олон улсын стандартад нийцүүлэхийг Зам, тээвэр, мэдээлэл холбоо, аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар /н.Сэрээтэр/, Иргэний нисэхийн ерөнхий газар /н.Дагва/ нарт үүрэг болгосугай.


4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1997 оны 105 дугаар тушаалаар батлагдсан "Агаарын хөлгөөр аюултай ачаа тээвэрлэх дүрэм", мөн оны 47 тоот тушаалаар батлагдсан "Аэродромын үйл ажиллагаа эрхлэх дүрэм"ийн 1-ээс 4 дүгээр бүлгийг хүчингүй болсонд тооцсугай.


САЙД Б.ЖИГЖИД


2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 1806 дугаарт бүртгэсэн


САЙДЫН ТУШААЛ


ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэний нисэхийн үйл ажиллагаанд мөрдөх


ИНД-11 "Дүрэм санаачлах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх"


ИНД-21 "Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд ангийг гэрчилгээжүүлэх"


ИНД-92 "Аюултай ачаа тээвэрлэх"


ИНД-139 "Аэродром-гэрчилгээжүүлэлт ба ашиглалт"


ИНД-174 "Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх дүрмүүдийг батлах тухай/


2001 оны 12 дугаар сарын 29-ний өдөр


Улаанбаатар хот


дугаар 377


Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.8 болон Дэд бүтцийн сайдын зөвлөлийн 2001 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 4 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:


1. Иргэний нисэхийн үйл ажиллагаанд мөрдөх


ИНД-11 "Дүрэм санаачлах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх"


ИНД-21 "Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд ангийг гэрчилгээжүүлэх"


ИНД-92 "Аюултай ачаа тээвэрлэх"


ИНД-139 "Аэродром-гэрчилгээжүүлэлт ба ашиглалт"


ИНД-174 "Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх"


дүрмүүдийг хавсралтын ёсоор баталсугай.


2. ИНД-11, ИНД-21 дүрмүүдийг 2002 оны 2 дугаар сарын 01-ний, ИНД-92, ИНД-139, ИНД-174 дүрмүүдийг мөн оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар /н.Дагва/-т даалгасугай.


3. Батлагдсан дүрмүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган сургалт зохион байгуулах, сурталчлах, цаашид боловсруулах дүрмүүдийг олон улсын стандартад нийцүүлэхийг Зам, тээвэр, мэдээлэл холбоо, аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар /н.Сэрээтэр/, Иргэний нисэхийн ерөнхий газар /н.Дагва/ нарт үүрэг болгосугай.


4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1997 оны 105 дугаар тушаалаар батлагдсан "Агаарын хөлгөөр аюултай ачаа тээвэрлэх дүрэм", мөн оны 47 тоот тушаалаар батлагдсан "Аэродромын үйл ажиллагаа эрхлэх дүрэм"ийн 1-ээс 4 дүгээр бүлгийг хүчингүй болсонд тооцсугай.


                                                                       САЙД                                    Б.ЖИГЖИД


                                             2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 1806 дугаарт бүртгэсэн.