A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Нүүрсний ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2005 оны 06 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 50

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Нүүрсний ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм/

Эрчим хүчний тухай хуулийн 6.1.5 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Нүүрсний ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

2. Энэ дүрмийг түлшний салбарын үйлдвэр, компаниуд цахилгаан тоног төхөөрөмжтэй харьцаж ажилладаг бүх ажилчидад сургалт зохион байгуулж, 2005 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдүүлэхийг үйлдвэр, компаниудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

САЙД Т. ОЧИРХҮҮ



2005 оны 7 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн 2543 дугаарт бүртгэсэн