A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2018 оны А-66 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХХААХҮС-ын 2018 оны А-66 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ / Махны үйлдвэрт мөрдөх технологи, мал эмнэлэг ариун цэврийн нийтлэг дүрэм /

2001 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/43

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Монгол Улсад мөрдөх "Махны хяналтын дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

2. Уг дүрмийг 2001 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3. Энэ дүрэм батлагдсантай холбогдуулан ХААҮ-ийн сайдын 1997 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар тушаалаар батлагдсан "Махны үйлдвэрт мөрдөх технологи, мал эмнэлэг ариун цэврийн нийтлэг дүрэм"-ийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Дүрмийг холбогдох байгууллага, хүмүүст сурталчлан хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба /Н.Батсуурь/-нд даалгасугай.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр

Дугаар А-66

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болсонд тооцох тухай

Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа тул "Дүрэм батлах тухай" Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/43 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Хүчингүй болсон тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс /Б.Батцэцэг/-т даалгасугай.

САЙД Б.БАТЗОРИГ