Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2018 оны А-66 дугаар тушаалаар хүчингүй болсон/

/ХХААХҮС-ын 2018 оны А-66 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ / Махны үйлдвэрт мөрдөх технологи, мал эмнэлэг ариун цэврийн нийтлэг дүрэм /


2001 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар А/43



Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. Монгол Улсад мөрдөх “Махны хяналтын дүрэм”-ийг хавсралтаар баталсугай.


2. Уг дүрмийг 2001 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.


3. Энэ дүрэм батлагдсантай холбогдуулан ХААҮ-ийн сайдын 1997 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар тушаалаар батлагдсан “Махны үйлдвэрт мөрдөх технологи, мал эмнэлэг ариун цэврийн нийтлэг дүрэм”-ийг хүчингүй болсонд тооцсугай.


4. Дүрмийг холбогдох байгууллага, хүмүүст сурталчлан хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба /Н.Батсуурь/-нд даалгасугай.


                                                                                                   САЙД                  Д.НАСАНЖАРГАЛ 


                                                    2001 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр улсын бүртгэлийн 1729 дүгээрт бүртгэсэн