- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ОЧИРВАНИ ШҮТЭЭНИЙГ БҮТЭЭН ЗАЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2007 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 129
Улаанбаатар хот
ОЧИРВАНИ ШҮТЭЭНИЙГ БҮТЭЭН ЗАЛАХ ТУХАЙ
Монгол газар орон, хүн зоны цог хийморь, заяа буяныг ивээн даах учрал ерөөлт "Нууцын эзэн очир баригч" буюу Богд Очирвани шүтээнийг шинээр бүтээн залах нь үндэсний ухамсар сэтгэлгээ, шашин соёл, түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, иргэд олны сэтгэл зүтгэл, итгэл бишрэл, эрмэлзэл тэмүүллийн их хүчийг тэтгэн өдөөх бэлгэдэл утгатай хэмээн үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийг баримтлан ЗАРЛИГ БУУЛГАХ нь:
1.Монгол түмнийг ивээгч Очирвани шүтээнийг 2007 онд багтаан шүтээн урлалын тиг ёсны дагуу монголын уламжлалт зээгт наамлын арга технологид түшиглэн эд, эрдэнийн дээдээр урлан бүтээхээр ард иргэд, эрдэмт мэргэд, шашны зүтгэлтнүүдээс ирүүлсэн санал санаачилгыг дэмжсүгэй.
2.Үндэсний эв нэгдэл, цог хийморийн бэлгэдэл болсон Очирвани шүтээнийг бүтээх үйлсэд нийслэл хот, бүх аймгийн ард иргэд, сүсэгтэн олон, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин болон төв, орон нутгийн сүм хийд, төрийн бус байгууллага, уран бүтээлчид өргөнөөр оролцож, хувь нэмэр, хүчин чармайлтаа нэгтгэн, эвийн сэтгэлээр дэмжиж ажиллахыг уриалсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A