Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2010 оны 112 дугаар тушаалд/

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2010 оны 112 дугаар тушаалд/


2011 оны 04 дугаар сарын 22 -ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 123



Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. “Дүрэм батлах тухай” Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын 2010 оны 112 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан ИНД-91 “Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм”-д орох нэмэлт, өөрчлөлт, 3 дугаар хавсралтаар баталсан ИНД-121 “Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж ихтэй онгоц”-д оруулах өөрчлөлт, “Дүрэм батлах тухай” Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын 2010 оны 111 дүгээр тушаалын 10 дугаар хавсралтаар баталсан ИНД-135 “Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж багатай онгоц, нисдэг тэрэг”-д оруулах нэмэлтийг хавсралтаар баталсугай.


2. ИНД-91 “Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм”-д оруулсан нэмэлт, өөрчлөлт, ИНД-135 “Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж багатай онгоц, нисдэг тэрэг”-д оруулсан нэмэлт, ИНД-121 “Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж ихтэй онгоц”-д оруулсан өөрчлөлтийг сурталчлан, хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (С.Батмөнх)-т үүрэг болгосугай.


САЙД Х. БАТТУЛГА


Улсын бүртгэлд 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3249 дүгээрт бүртгэв.